2011-05-09
Зайн сургалт

1. Нийгмийн хөгжлийн тухай үзэл онол (Морган Ростоу)

Нийгэм, соёл, иргэншлийг хөгжлийн олон хувилбартай гэж үзэн, түүнийг тодорхой үе шат, хэв маягын ангилалд оруулан нарийвчлан тайлбарласан сургаалиуд дотроос онцгой нь Морганы үзэл, формацийн онол, соёл иргэншлийн онол, өсөлтийн үе шатны онол зэрэг юм.

Морган нь нийгмийн хөгжлийг дараах байдлаар ангилжээ.

1. Зэрлэг үе: -доод шат

-дунд шат

-дээд шат

2. Бүдүүлэг үе: -: -доод шат

-дунд шат

-дээд шат

3. Соёлт үе: -худалдаа арилжаа үүссэн

Ростоу нь формацын онолыг зориуд сөргүүлэн тавьж энэн онолоо гаргасан байна. Үүндээ:

1. Уламжлалт нийгэм

2. Урьдчилсан нөхцлийн буюу <<шилжилтийн нийгэм>>

3. Нисэлтийн үе

4. Боловсорсон үе

5. Нийтийн хэрэглээний өндөр түвшинд хүрсэн үе

Судлаачид сүүлийн үед нийгмийг уламжлалт, орчин үеийн буюу аж үйлдвэржсэн, аж үйлдвэржсэний дараах нийгэм гэсэн гэв маягуудыг нэрлэдэг.

2. Нийгмийн хөгжлийн тухай үзэл онол(Формаци, соёл иргэншлийн онол)

Марксист Фермацын онол:

· Хүн байгалаас хараат байдаг нийгэм

· Хүн хүнээсээ хараат байдаг нийгэм

· Хүн юунаас ч хараат бус байдаг нийгэм гэж ангилжээ.

Марксизмийн зөвлөлтийн хувилбар буюу 5 гишүүнт формацын онол:

· Хүй нэгдлийн нийгэм эдийн засгийн формаци

· Боол эзэмшлийн үеийн эдийн засгийн формаци

· Феодалын нийгмийн эдийн засгийн формаци

· Капиталист нийгэм эдийн засгийн формаци

· Социалист буюу коммунист нийгэм эдийн засгийн формаци гэж ангилж байлаа.

Соёлын нэлээд боловсронгуй хөгжлийн түвшин, соёлын дээд шатыг иргэншил гэж ойлгож болно. Ийм үзлийг Кант, Шпенгллер нар баримталж байв. Иргэншил нь юуны өмнө соёлын орон зай, оршин байх ахуй, соёлын хэмжүүр, шинж тэмдэг, үзэгдлийн цогц юм. Иргэншил нь нэг аягаар удаан тогтнохгүй боловч цаашид өөрчлөгдөн хөгжиж, нийгмийн нийгмийн өөрчлөлтөнд дасан зохицох замаар урт удаан хугацаанд орших чадвартай.

Иргэншлийн онолын гол төлөөлөгч Шпенгллер ингэж үзсэн:

1) Египетийн

2) Энэтхэг ийн

3) Вавилоны

4) Хятадын

5) Аполлоны

6) Магийн

7) Фаусын

8) Майя-ийн

Түүнийхээ нэг иргэншил 1300 жилийн настай. Энэ хуцаанд оршин тогтнохдоо:

ЗАЛУУ НАС-ЦЭЦЭГЛЭЛТ-УНАЛТ гэсэн үе шатыг дайрдаг гэжээ.

Энэ онолын нөгөө нэг төлөөлөгч Тойнби нь эхлээд 21, дараа 23 авч үзсэн.

Оросын байгал шинжээч Данилевскийнхээр нэг иргэншил нь:

ҮҮСЭЛ-ӨСӨЛТ-БУУРАЛТ-УНАЛТ-БУТРАЛТ гэсэн үе шатыг дайрдаг гэжээ.

Тэрчлэн америкийн Самуэль, Хантингтон нар 15 иргэншлийн тухай авч үзэн, үүнээс 7 нь үгүй болж 8 иргэншил нь байгаа гэж бичжээ.

3.  Нийтийн соёл жишээ

Нийтийн соёл бол язгууртны тансаг таашаал, ард түмний оюуны эрэл хайгуулын аль алиныг нь илэрхийлдэггүй. Эстрад хөгжим бол нийтийн соёлын тод жишээ юм. Энэ нь хүмүүсийн боловсролын түвшинээс үл хамааран хэнд ч гэсэн ойлгомжтой бөгөөд хүртээмжтэй байдаг. Уран сайхан үнэ цэнийн хувьд нийтийн соёл нь элит, ардын соёлд хүрэхгүй. Гэхдээ энэ нь хамгийн олон үзэгч сонсогчтой ба зохиогч нь тодорхойгүй.

Элитийн соёлын жишээ

Нийгмийн цөөнх буюу дээд давхраа болох язгууртан элит эсвэл түүний захиалгаар мэргэжлийн хүмүүс бий болгосон соёлыг элитийн соёл гэнэ. Элитийн соёлд сонгодог хөгжим, уран зохиол, тансаг урлаг зэрэг сонгодог соёл багтана. Түүнийг хэрэглэгчид болон бүтээгчид нь өндөр боловсролтой хэсэг болох шүүмжлэгчид, утга зохиол судлаачид, музей тайлбарлагчид, театрынхан зэрэг орно.

Ардын соёл жишээгээр тайлбарла

Ардын соёл бол нийгмийн соёлын бүтээл туурвилийн салшгүй хэсэг байдаг. Ардын соёлоос ялгаатай бөгөөд түүний хэн гэдэг хүн бүтээсэн нь тодорхойгүй. Ардын соёлыг ардын билэг авяастнууд бүтээдэг. Ардын соёлыг үүслээр нь сайн дурын бусад хамтын соёл гэж ангилна.

Ж.нь: морин хуур, аман зохиол, үндэсний дуу бүжэг зэрэг

Дэд соёл, түүний ангилал

Нийгэмд зонхилогч соёл оршин байхын зэрэгцээ нийгмийн бүлгүүд нь харилцан адилгүй ялгаатай өөрийн гэсэн соёлуудыг бий болгоно. Үүнийг дэд соёл гэнэ. Дэд соёл гэдэг нь нийгмийн тодорхой бүлгийг бусдаас нь ялгаж буй итгэл үнэшил, билэгдэл зан үйлийн хэв маяг, үнэт зүйлийн цогц юм. Дэд соёл нь нийт хүн төрөлхтний соёлын нэг хэсэг болохын зэрэгцээ өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй бөгөөд тэдгээр нь нийгмийн тухайн бүлгийн амьдрал үйл ажиллагааны онцлогоос урган гарна. Нийгмийн анги, давхраа, угсаа гарал, шашин, оршин суух нутаг зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр дэд соёл бүрдэнэ.

Соёлын үүрэг

Нийгмийн амьдралд соёлын эзлэх байрь суурь, үүргийг ойлгоход түүнийг нийгмийн амьдралын бусад хүрээнүүд, ялангуяа эдийн засгийн хүрээтэй харилцах харьцаа чухал ач холбогдолтой байдаг.

Эхний байр суурийг марксист үзэл баримтлал илэрхийлнэ. Марксизмын онолын үүднээс бол нийгмийн амьдралд тодорхойлогч үүргийг материал баялгийн үйлдвэрлэл гүйцэтгэнэ.

Энэ үзлийн эсрэг байр суурийг Дюркгейм, Вебер зэрэг өрнөдийн нийгэм судлаачдийн үзэл баримтлал илэрхийлдэг.

Нийгмийн амьдралд соёлын гүйцэтгэх үүргийг нийгэм судлаачид дараах байдлаар тодорхойлдог.

· Соёлын хүмүүжлийн хүмүүжил боловсрлын үүрэг. Соёл бол хүнийг хүн болгодог гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Бие хүн нийгэмших тусмаа иргэн, нийгмийн гишүүн, бие хүн болно.

· Соёлын нэгтгэгч ба салгагч үүрэг. Энэ үүргийг Дюркгейм бүтээлүүддээ онцлон тэмдэглэж байв. Түүний үзэж байгаагаар соёлыг эзмшсэнээр хүмүүс аль нэг үндэстэн, ар түмэн, шашин, бүлэгт харъялагдсанаа ухаарах мэдрэмж төрдөг байна.

· Соёлын зохицуулагч үүрэг. Нийгмийн үйл явцад үнэт зүйл, чин эрмэлзлэл, зан төрхийн хэм хэмжээ ба хүний өөрийн ухамсарын хэсэг болон төлөвшдөг. Тэдгээр нь зан төрхийг төлөвшүүлж зохицуулж байдаг.

Соёлыг үнэлэх/этноцентризм, релятивизм/

Хүмүүс болон нийгмийн бүлгүүд бусад соёлыг янз бүрийн байдлаар үнэлдэг. Ихэнх тохиолдолд хүмүүс бусад соёлыг өөрийнхөө соёлоор дамжуулан үнэлдэг. Хүмүүс өөрийн соёлын үүднээс бусад соёлд хандахыг этноцентризм гэдэг. Этноцентризм үзлийн эсрэг үзэл баримтлал нь аливаа соёл өөрийн өвөрмөц онцлогтой гэж үзэж өөрийнх нь үнэл зүйлсийн хүрээнд л тайлбарлаж болно гэж үздэг үзлийг соёлын релятивизм гэнэ.

Соёлын өөрчлөлт/3 эх үүсвэр/

1) Байгаль орчны өөрчлөлт: цаг уурын өөрчлөлт, үр тариа, хий болон бусад нөөцийн хомсдол, хүн амын гэнэтийн өсөлт буууралт зэрэг нь хүмүүсийн дасан цохицох явдалд хүчээр хүргэдэг. Хүмүүс өмнө нь амьдарч байсан шигээ амьдарч чаддаг.

2) Өөр хэм хэмжээ, үнэт зүйлс, технологи бүхий бүлгүүдтэй холбоо тогтоох явдал юм. Соёлын холбоо нь нөхөрсөг эсвэл дайсагнасан байдаг. Сайн дурын ба сайн дурын бус байдаг.

3) Шинэ нээлт бүтээл: нээлт нь шинэ мэдэлгийг нээх, урьд нь байсан зүйлийг шинээр ашиглах явдал. Бүтээл бол мэдэгдэж буй соёлын элемэнт болон тогтолцооны шинэ хувилбар юм.

Бүтээл ба нээлт нь

· Зорилго чиглэлтэй зээлдэх

· Аяндаа дэлгэрэх

· Бие даасан нээлтүүд-ээр соёлд тархана

Шашин шүтлэгийн хэлбэрүүд/тотемизм, анимизм/

Шашин , түүний хэлбэр ,үүргүүд

Шашин шүтлэгийн анхны хэлбэрүүдыг Анинизм Тотемизм Фетишизм гэдэг.

Анинизм- материаллаг биш оюун санаалаг юмс үзэгдэл юунаас ч хараат

бишээр

оршин байдаг бөгөөд хүн түүнтэй харьцаж байдаг гэсэн төлөөлөл анх хүй

нэгдлийн үеийн хүмүүст үүссэнийг тэмдэглэдэг.

Тотемизм-хүмүүс анх өөрсдийгөө хүрээлэн буй ургамал, амьтны (зарим үед

амьгүй зүйл )-тай уг гарвалын холбоотой байдаг гэж үзэн түүнд нийтээр

сүсэглэдэг байв.

Фетишизм-ямар нэг ер бусын ид шидтэй гайхалтай шинжтэй гэж үзэж буй амьгүй

юмсыг бишрэн шүтэх явдал юм.

Политейзм- хүмүүс өөрсдийнхөө янз бүрийн үйл ажиллагааг ивээн тэтгэж байдаг

янз бүрийн бурхад оршдог хэмээн сэтгэж олон бурханы тухай хийсвэрлэл гаргаж

ирсэн.

Монотейст-шашны онцлог нь аль нэг улс үндэстэн арьсны хязгаарлагдмал

хүрээнд бус угсаа гарвал , яс үндэс ,хүйс , арьс ,өнгө хил хязгаар

ялгаварлахгүйгээр нийтээр шүтэн биширдэгнэг л объекттой шашин юм

 

 

 

 

Бичсэн: doljoo_99 | цаг: 21:27 | Зайн сургалт
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих