2011-05-11
Тест 11-р анги

1. ….. нь хүмүүс ухамсартайгаар бүтээж,хувирган өөрчилу байгаа бодит байдал, орчлон ертөнцийн юмс үзэгдлийн дээд хэлбэр, түвшин юм.
а. Нийгэм в. Иргэншил
2. Бодгалийн нийгэмших үйл явц өрнөн, зан төрхийн шинж бүрдэж нийгмийн хэм хэмжээ, үнэт зүйлс, итгэл үнэмшлээ олж авдаг орчин аль нь вэ?
а. Анхдагч бүлэг в. Хоёрдогч бүлэг 3. Хувь хүний шилжих хөдөлгөөний өөрчлөлтөнд аль хүчин зүйл нь нөлөөлөхгүй вэ?
а. Төрийн эргэлт, шинэчлэлт в.Мэргэжлээ дээшлүүлэх
4. Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу?
1. Бүлгийн шинж а. Тодорхой ажил хэрэг бүтээхийн төлөө үүсдэг бөгөөд нэг хүн хийж чадахгүй юмаа хийхэд төвөгтэй ажлыг хийхэд тус болдог.
2. Гүйцэтгэгч бүлэг в. Харилцан үйлдэл, гишүүнчлэл, адилтгалтай с. Гишүүдийн сэтгэл хөдлөлийн хэрэгцээг хангахийн тулд
3. Илэрхийлэгч бүлэг бий болдог,нийгмийн сайшаал, хүндэтгэл, итгэлийг олохыг эрмэлзсэн гишүүдийнхээ хүслийг хангах зорилготой.
5. Төрийн гарт Тулгамдсан, гол чухал нийгмийн бүх асуудлууд байдаг нь улс төрийн ямар дэглэмийн шинж вэ?
а. Тоталитар в. Авторитор
6. Хүн төрөлхтөн хөгжлийн тэргүүний загвар, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйлсийг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэх замаар иргэншил соёлын нэгдмэл байдалд хүрнэ гэсэн нь аль онолын үзэл санаа вэ?
а. Космоцентризм в. Космополитизм
7. Төрийн бүрэн эрхийн гадаад хэмжүүрийг тодорхойлно уу.
а. Төрт улсууд тухайн нутаг дэвсгэр дээр шүүх эрх мэдлийг хэрэгуүүлэх эрхтэйг олон улсын эрх зүйд хүлээн зөвшөөрөх.
в. Хууль тогтоох байгууллага тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэглэгдэх хуулийг гаргах.
8. Сонгогч хэний ч нөлөөнд автахгүй, зөвхөн өөрийн ухамсартай үйл ажиллагаагаар бие дааж саналаа илэрхийлэх боломж нь сонгуулийн........... зарчим юм.
а. Саналаа нууцаар гаргах в. Чөлөөтэй сонгох
9. Ямар эдийн засгийн үед “үйлдвэрлэл-хуваарилалт-зах зээл” гэсэн дарааллаар үйл ажиллагаа явагдаж байдаг вэ?
а. Зах зээлийн эдийн засаг в. Төлөвлөгөөт эдийн засаг
10. Хүний хөгжлийн индекс хэрхэн тодорхойлогдох вэ?
а. Эрүүл энх, урт удаан амьдрал, боловсрол, 1 хүнд ноогдох ҮНБ-ий хэмжээ
в. Эрүүл энх, удаан амьдрал мэдлэг ба амьжиргааны түвшний үзүүлэлтүүд
11. Өрсөлдөөнөөр дамжин нийлүүлэлт эрэлтийн хүсэл богино хугацаанд тэнцвэрийн байдалтай болж байгаа нь өрсөлдөөний …..... чиг үүрэг юм.
а. Шалгаруулах процессын в. Зохицуулалтын
12. Төв банкны үүрэгт хамаарахгүй өгөгдлийг олно уу?
а. Эдийн засгийг тогтворжуулах в. Санхүүгийн зуучлагчийн үүрэгтэй .
13. Татварын …. чиг үүрэг нь төрийн үйл ажиллагааны материаллаг хангалтын зорилгоор санхүүгийн нөөцийг дайчлах явдалд оршино.
а. Үндэсний в. Хэсэгчилсэн
14. Өрнөдөд нэрд гарсан сөрөг соёлын жишээ аль нь вэ?
а. Богема буюу задгай сэхээтнүүд в. 60-70 аад оны хиппи с. Бүгд зөв
15. Нийгэмийн амьдралд соёлын эзлэх байр суурь, гүйцэтгэх үүргийг тайлбарладаг үзлүүдийг зөв харгалзуулна уу?
1. Марксист үзэл баримтлал а.Чухамдаа соёл л нийгмийн амьдралд тодорхойлогч үүргийг гүйцэтгэж, түүний бүхэллэг шинж ба хөгжлийг нөхцөлдүүлж, нийгмийн амьдралын бүх хүрээ, түүн дотроос эдийн засгийн хүрээнд шийдвэрлэгч нөлөө үзүүлдэг.
2. Соёлын гүйцэтгэх үүрэг в. Соёлын хүмүүжил боловсролын, нэгтгэгч ба салгагч, зохицуулагч гэх мэт
3. Өрнөдийн нийгэм судлаачид с. Нийгмийн амьдралд тодорхойлогч үүргийг үзэл баримтлал материал баялгийн үйлдвэрлэл гүйцэтгэдэг гэж үздэг юм.
16. “Энхийн төлөө түншлэл” хөтөлбөрийг боловсруулан дэлхийн энх тайвны төлөө ажиллах болсон олон улсын байгууллага аль нь вэ? а. НАТО в. АПЕК с. АСЕАН
17. Олон улсын харилцааг тайлбарладаг.... онол ёсоор олон улсын харилцааны мөн чанар бол тусгаар улсуудын өөрийгөө хамгаалах, сонирхлоо хэрэгжүүлэх эрмэлзэл, өрсөлдөөн, хүчний тэнцвэр зэргээр тодорхойлогдоно.
а. Реалист в. Идеалист
18. Монгол улс НҮБ-д гишүүнээр элссэнээр ямар үр дагаварт хүрсэн бэ?
а. Монгол улс тусгаар тогтнол, бүрэн эрх байдлынхаа баталгааг олсон.
в. Монгол улс олон улсын хамтын үйл хэрэгт хувь нэмэр оруулах өргөн боломж нээгдсэн.
с. Дээрх бүгд
D. Зөвхөн В хариулт зөв
19. Өгөгдлийг зөв харгалзуулна уу.
а. Уламжлал 1. Бие хүний төлөвших процесс, түүний үр дүнд буюу бие хүний эзэмшсэн мэдлэг, чадвар, амьдрах арга чадварын цогц. в. Зан үйл 2. Урт удаан хугацааны туршид үеэс үед дамжсан,хүмүүсийн амьдрал үйл ажиллагааны салшгүй нөхцөл с. Нийгэмшил 3. Тодорхой хэмжээгээр хамтын мэдрэмж төрүүлдэг,хэвшмэл болон бэлгэдлийн шинжтэй үйлдлүүдийн цогц. D.Боловсрол 4. Нийгмийн зүгээс дэмжигдэн хүндлэгднэ хамгаалагдсан үйлдлийн томоохон загвар. е. Ёс заншил 5. Хүнээс тухайн нийгэмд амжилттай үйл ажиллагаа явуулахад хэрэг болохуйц зан төлөвийн шинж, нийгмийн хэм хэмжээ, үнэт зүйлсийн томоохон загвар.
20. Төрийн чиг үүргийн онцлог шинжүүдийг зөв харгалзуулна уу?
а. Нийтлэг эрх ашиг 1. Эрх зүйн болон бусад арга хэрэгслээр хамгаалагдаж, баталгаажсан байхаас гадна төр оршиж буйн утга учир болдог.
в. Зайлшгүй 2. Үндэсний язгуур эрх ашигт үйлчилж,түүнийг хамгаалдаг.
с. Байнгын, тогтвортой, тасралтгүй 3. Улсын нутаг дэвсгэр, хүн амыг бүхэлд нь хамарч төрийн бүх байгууллага, албан тушаалтан түүнд захирагдмал байна.
d.Түгээмэл 4. Төрийн дэглэм, хөгжлийн төвшин, удирдлагын хэлбэр зэргээр үл хамаарна.
Бичсэн: doljoo_99 | цаг: 18:13 | цахим хэрэглэгдэхүүн
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 16:05, 2011-10-25 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax